ХАБЭМ-ийн бүх ажил, нэг системд.

Зааварчилгаа, ажлын зөвшөөрөл, үзлэг, осол, тайлан. Ажилчид утаснаасаа, ХАБЭА-н ажилтан консолоос, удирдлага бодит цагт.

Зааварчилгаа

Өндөрт ажиллах үеийн аюулгүй ажиллагаа

Ахлах инженер Б. Эрдэнэ · 08:30

  • Хамгаалах бүс, уяаг заавал бэхэлнэ.
  • Шатны суурийг шалгаж, тогтооно.
  • Доор ажиллаж буй хүнд мэдэгдэнэ.
Гарын үсэг

Хүлээгдэж байна

Senta-г нэвтрүүлснээр юу өөрчлөгдөх вэ?

Зааварчилгаа цаасгүй болно.

Цаасан зааварчилгааг халж, киоск болон гар утсаар цахим гарын үсэг зурж баталгаажуулна.

Зөвшөөрөл утсаар батлагдана.

Утсаар зөвшөөрөл хөөцөлдөхийн оронд апп-аар хүсэлт илгээж, олон шатлалтайгаар батална.

Тайлан өөрөө нэгтгэгдэнэ.

Гар аргаар тайлан нэгтгэхийг зогсоож, хяналтын самбар болон Excel форматаар шууд гаргаж авна.

Зааварчилгаа киоск дээр, апп дотор.

Ажилтан талбайн хаалган дээрх киоск эсвэл өөрийн утаснаас зааварчилгаатай танилцаж, гарын үсэг зурна. Хэн, хэзээ, юунд зурсан нь бүртгэгдэж, шалгалтад хэзээ ч бэлэн.

Зааварчилгааг консолоос бичиж, ажлын төрлөөр хуваарилна. Шинэ ажилтанд өөрт хамаарах нь утсан дээр нь шууд ирнэ.

Таван Толгойн ил уурхай: тоосон дунд ажиллаж буй экскаватор, автосамосвалууд, тусгал хувцастай ажилчид

Аюулыг хараад л мэдээлнэ.

Зураг дарж, байршил, төрлийг сонгоод илгээнэ. Хариуцагчид шууд очиж, чатаар ярилцаж, хаагдах хүртэл төлөв нь бодит цагт шинэчлэгдэнэ.

Зөвшөөрөл: хүсэлтээс хаалт хүртэл.

Апп-аар хүсэлт илгээж, олон шатлалт гарын үсгээр батална. Ажил дуусахад мөн адил гарын үсгийн хэлхээгээр хаана. Утсаар хөөцөлдөх шаардлагагүй.

Хугацаа дууссан, хаагдаагүй зөвшөөрлийг систем өөрөө сануулна.

Оюу Толгойн уурхайн цэнхэр өргүүрийн цамхаг, цэлмэг тэнгэр

Системийн үндсэн модулиуд

Зааварчилгаа
Ажилчид гар утас эсвэл киоск ашиглан танилцаж, гарын үсэг зурах боломжтой.
Үзлэгийн жагсаалт
Талбай болон тоног төхөөрөмжийн хяналтын хуудас (checklist)-д суурилсан үзлэг.
Зөвшөөрөл
Ажлын зөвшөөрөл хүсэх, олон шатлалт баталгаажуулалт хийх, ажил дуусахад хаах.
ХАБЭА хяналт
Зурагтай тайлан илгээх, чатлах болон бодит цагийн төлөв хянах.
Осол, зөрчил
Осол болон дөхсөн тохиолдлыг бүртгэх, шалтгааныг судлах.
Эрсдэлийн үнэлгээ
Ажлын аюулыг тодорхойлж, үнэлэх.
Сургалт
Сургалт төлөвлөх, ирц болон гэрчилгээг бүртгэх.
Эрүүл мэнд
Ухаалаг төхөөрөмжөөс зүрхний цохилт, цусны даралтын мэдээллийг татаж хянах.
Төслүүд, ажлын календарь
Ажлыг төслөөр бүлэглэх, ажлын бус өдрүүдийг төлөвлөх.
Байгууллага, хэрэглэгчид
Гүйцэтгэгчид болон хэрэглэгчийн эрх, үүргийн нэгдсэн бүртгэл.
Техник хэрэгсэл
Машин механизмын бүртгэл, үзлэгийн төлөв болон хариуцагчийн мэдээлэл.
Тайлан, AI туслах
Өөрийн ХАБЭМ-ийн өгөгдөл дээр тулгуурлан асуултад хариулах хиймэл оюун ухааны туслах болон PDF, Excel тайлангууд.

Хэн ашиглах вэ?

Ажилчид

Зааварчилгаанд гарын үсэг зурах, аюулыг мэдээлэх, өөрт хуваарилагдсан сургалт, ажлыг харах.

ХАБЭА-н ажилтнууд

Зөвшөөрөл олгох, үзлэг хийх, осол зөрчил болон хяналтын мэдээллийг удирдах.

Удирдлага

Төслүүд, KPI үзүүлэлтүүд болон тайланг нэмэлт хүсэлтгүйгээр шууд хянах.

Гүйцэтгэгчид

Туслан гүйцэтгэгч байгууллагууд урилгаар нэгдэж, нэг систем дотор хамтран ажиллах.

Байгууллага бүрт тусдаа сервер.

Ажилтны аппгарын үсэг, мэдээлэл, хүсэлт
Танай Senta сервербайгууллага бүрт тусдаа, тусгаарлагдсан өгөгдөл
Вэб консолбатлах, шалгах, дүн шинжилгээ
Байгууллага бүрт тусдаа
Харилцагч бүр өөрийн гэсэн бие даасан сервер, өгөгдлийн сантай байх бөгөөд мэдээлэл дундаа хуваалцахгүй.
Бүрэн монгол хэлээр
Системийн интерфэйс, алдааны заалт, тайлан зэрэг нь бүрэн монгол хэл дээр байх ба англи хэлний сонголттой.
Талбайд зориулагдсан
Бээлийтэй, хурц нартай эсвэл сүлжээ муу үед ч ажиллахаар гар утсанд зориулан бүтээгдсэн.
Нэг нэвтрэлт
Утасны дугаар болон нэг удаагийн кодоор нэвтэрнэ. Бодит цагийн шинэчлэл, push мэдэгдэл iOS, Android дээр.
Таван Толгойн ил уурхайн ухсан хэсэг, нүүрсний давхаргууд

ХАБЭМ-ээ цаасгүй болгоё.

Танилцуулга захиалбал танай талбайн ажлын төрөл, зөвшөөрлийн хэлхээг хамтдаа тохируулж үзнэ. Ажилчдад зориулсан апп дэлгүүрт байгаа.